Энэтхэгийн тамирчин, 18 настай Гүкеш Доммаражу шатрын спортын хамгийн залуу дэлхийн аварга боллоо.

Тэрбээр пүрэв гарагт Хятадын тамирчин, дэлхийн аварга Дин Лиренг ялснаар дэлхийн аварга болж буй хамгийн залуу тамирчин болж байна.

Тэдний өрсөлдөөн маш эн тэнцүү, ширүүхэн явагдаж байсан бөгөөд хэдэн цаг үргэлжилсэн аж. Гэвч 55 дахь нүүдэл дээрээ Динг буруу нүүдэл хийж, улмаар энэтхэг тамирчин түүнийг нь ашиглан ялалт байгуулжээ.
Түүний өмнө 1985 онд хамгийн залуу дэлхийн аваргаар ОХУ-ын тамирчин, грандмастер Гарри Каспаров 22 насандаа тодорч байсан юм.

Энэтхэгийн Ерөнхийлөгч Гүкешт баяр хүргэж, “Энэтхэг улсын ард түмэн түүнээр бахархаж байна” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

Гүкеш иогоор хичээллэж, бясалгал хийдэг нь шатар тоглох үеийн стресс, ачааллыг бууруулахад нь их үр дүнтэй байдаг хэмээн ярьсан байна. 

Эх сурвалж: ВВС