#Жүдо Тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод өнөөдөр эхэлнэ.

Азийн жүдо бөхийн холбооноос (AJC) жил бүр зохиодог Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод өнөөдөр эхэлнэ.

Өнөөдөр хөнгөн таван жингийн /-48, -52, -57, -60, -66/ барилдаан болно.

30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлээд буй тэмцээнд Монголын шигшээ багийн 18 (9 эр, 9 эм) жүдоч оролцоно.

Эрэгтэй жүдоч:

  • -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
  • -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
  • -73 кг Лавжаргалын Анхзяа
  • -73 кг Одгэрэлийн Уранбаяр
  • -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
  • -90 кг Баттогтохын Мөнхбаяр
  • -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
  • +100 кг Батхуягийн Гончигсүрэн

Эмэгтэй жүдоч:

  • -48 кг Ганбаатарын Наранцэцэг
  • -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
  • -52 кг Баянмөнхийн Уранзаяа
  • -57 кг Тэрбишийн Ариунзаяа
  • -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
  • -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
  • -70 кг Дарханбатбаярын Есүй
  • -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
  • +78 кг Амарсайханы Адъяасүрэн

Тэмцээнд нэг улс дээд тал нь 18 тамирчнаа илгээх боломжтой бөгөөд Монголын шигшээ багаас гадна Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, Туркменистан, Узбекистаны шигшээ багууд 18 тамирчнаа илгээжээ.

Харин Японы шигшээ баг жин бүрд нэг буюу 14, Тайвань 17, Киргиз 13, Тажикистан 13, Тайланд 15, АНЭУ 10 тамирчнаа илгээчээ.