НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлыг энэ сарын 18-нд 13:00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа, арванхоёрдугаар сарын 17-ны 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаанд хамрагдах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.