Японы баруун хойд хэсэг Фүкүшима мужийн эрэгт 60 км-ын гүнд 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж хоёр хүн нас баран, 94 хүн гэмтжээ.

Токио хотоос 275 км алсад барилгууд сүйдсэн бөгөөд нийслэл хот дахь хэдэн мянган хүн цахилгаангүй болсон байна. Цахилгаан пүрэв гарагийн үүрээр сэргэсэн ба цүнами болох сэрэмжлүүлэг дохиог унтраажээ.

Фүкүшима мужид 2011 онд дэлхийн хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг болж байсан ба цөмийн цахилгаан станцад гэмтэл учраагүй гэж албаныхан мэдээллээ.