Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баяр маргааш тохионо. Тэгвэл эл өдөр болон салбарын 110 жилийн тэгш ойд зориулж Батлан хамгаалах яамнаас дуу бүтээлгэжээ.

Тодруулбал, армиас төрөн гарсан төрийн соёрхолт "Харанга" хамтлаг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчидтэй хамтран "Монгол Улсынхаа төлөө зүтгэе" хэмээх шинэ уран бүтээл гаргаж, дүрсжүүлжээ.

Уг дууны үг, аяыг Төрийн соёрхолт, МУУГЗ, Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбат бүтээсэн байна. Батлан хамгаалахын салбар, цэрэг, дайчидтай холбоотой, тэднийг бахдан дуулсан уран бүтээл гараагүй удсан билээ.