​"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын уулын цанын төрөлд анх удаа өрсөлдсөн Б.Цэрэнпунцаг өчигдөр тэмцээндээ дуусгалаа.

Түүний ангилалд 46 тамирчин оролцсон. Б.Цэрэнпунцаг 42-т гараанд гарсан ч замаа дуусгаж чадалгүйтэмцээнээ дуусгажээ.

Эхний гараанд Итали, Франц, Герман, Япон, БНХАУ зэрэг улсын 11 тамирчин замаа дуусгаж чадаагүй учир дараагийн гараанд оролцох эрхгүй болсон байна.

Эх сурвалж: Монголын паралимпын хороо