Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 49 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн байна
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 71 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 224 дуудлага хүлээн авчээ.
Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Шударга байдлын үнэлгээ”, “Төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээ” зэрэг судалгааны ажлуудыг зохион байгуулж байгаа аж.
Эх сурвалж: АТГ