Олон удаагийн хүнд даваа туулж байсан Хятадын уран гулгалтын хос, Суй Вэнжин, Хан Цун нар өнөөдөр хосын төрөлд түрүүлж, олимпын аварга боллоо. Тэд нийт 239.88 оноо авч, дэлхийн рекорд тогтоолоо.
Суй Вэнжин, Хан Цун нар 10 гаруй жил хамтдаа гулгаж байгаа бөгөөд 2018 оны өвлийн олимпын мөнгөн медальт, 2017, 2019 оны дэлхийн аварга, зургаан удаагийн тивийн аварга болж, дэлхийн гурван удаагийн мөнгөн медаль хүртэж байжээ.
Олимпын аварга 26 настай Суй Вэнжин нь 2015 онд Хятадын цомын аварга шалгаруулах тэмцээн болохоос долоо хоногийн өмнө бэлтгэлийн үеэр унаж, мөсөнд толгойгоо цохисны улмаас нэг нүднийхээ харааг алдаж байв. Гэлээ ч Хан Цунтай хамт тэмцээндээ орсон байна. Хятадын эмч нар азаар Суй Вэнжиний харааг сэргээж чаджээ. Суй Вэнжин түүнээс хойш хөлөө мөн хүнд бэртээж, хагалгаанд орж байв.
Хятадын баг оноо зарласны дараа
Өнөөдрийн тухайд сүүлийн дөрвөн хосын дунд томоохон өрсөлдөөн өрнөлөө. Энэ удаагийн олимпын наадмын мөнгө, хүрэл медалийг Оросын хосууд хүртэв. Хятадын хос хамгийн сүүлд үзүүлбэрээ үзүүлсэн бөгөөд түүнээс өмнө Оросын олимпын хорооны тамирчид тэргүүлж байлаа. Улмаар мөнгөн медалийг тус улсын Олимпын хорооны тамирчин Евгения Тарасова, Владимир Морозов нар 239.25 оноотойгоор, Анастасия Мишина, Александр Галлямов нар 237,71 оноотойгоор хүрэл медаль хүртэв.
Тарасова, Морозов нар
Мишина, Галлямов нар