МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "МАН-ын дүрэм дээд шүүхэд ес хоногийн өмнө бүртгэгдсэн. Энэ дүрмийн дагуу улстөрд нөлөөлөл бүхий байдлаа ашиглан авлигын гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлсэн болон эдэлж байгаа таван гишүүнийг МАН-аас хаслаа. Эдгээр нь УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, ХХААХҮ-ийн сайд асан Э.Батзориг нар.
Мөн хэрэг нь шалгагдаж дуусаагүй хүмүүс байгаа. Эдгээр гишүүн 30 хоногийн дотор өөрсдөө гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ хүргүүлэх ёстой. Яллагдагчаар татагдсанаас хойш 30 хоногийн хугацааг тоолдог. Хяналтын хороо энэ хугацааг өнөөдрөөс тоолж эхэллээ. Мөн Хөгжлийн банктай холбоотой асуудлыг өнөөдрөөс хэлэлцэж эхэллээ гэж ойлгож болно" гэв.