Өвөлжилтийн бэлтгэл ажлын нөхцөл байдалтай танилцаж, хоршоологч малчдаас санал, хүсэлтийг нь хүлээн авч зөвлөмжөөр хангах Шуурхай бүлэг 21 аймгийн 330 суманд ажиллаж байна.

Тодруулбал, эх орны өнцөг булан бүрт нийт 110 Шуурхай бүлгийн 596 албан хаагч 111 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм.

Хоршоологч малчдаа сонсох, өвөлжилт, хаваржилтын бэлэн байдалд үнэлгээ хийх Шуурхай бүлгүүд энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 4585 малчин хоршоологчид хүрч ажиллаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.