Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд 47 орны 245 (эрэгтэй 140, эмэгтэй 105) тамирчин өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 (эрэгтэй 9, эмэгтэй 11) тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа Японы бөхийн нэмэлт цагт ялснаар хүрэл медаль хүртлээ.

Энэ нь 17 настай Т.Ариунзаяагийн их дуулгын анхны медаль бөгөөд тэрбээр 2024 оны өсвөр үеийнхний ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.