Алдартнуудын хөрөнгийг тооцоолж гаргадаг нэгэн байгууллагаас Тесла компанийн захирал Илон Маскийг 2027 он гэхэд анхны их наядтан болж магадгүй гэж тооцоолжээ.
Тодруулбал Informa Connect Academy-ын судалгаагаар Тесла, SpaceX, X буюу Твиттер зэрэг компанийн эзэмшдэг Илон Маскийн хөрөнгө жилд дунджаар 110 хувийн өсөлттэй байгаа аж.
Энэтхэгийн тэргүүн баян, бизнесмен Гаутам Аданигийн хөрөнгө одоогийн өсөлтөөр буюу жилд дунджаар 123 хувиар өсвөл 2028 онд хоёр дахь их наядтан болно гэсэн тооцоо гарсан байна.
Блүүмбергээс тэрбумтнуудын хөрөнгийн индексийг тооцон гаргахад Илон Маск 251 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн юм.
Тэрбумтнуудын жагсаалтад дээгүүр бичигддэг Louis Vuitton, Christian Dior, Tiffany & Co зэрэг тансаг зэрэглэлийн 75 брэндийг эзэмшдэг LVMH группийн ерөнхийлөгч Бернар Арно болон Мета компанийн захирал Марк Зукерберг нарыг 2030 онд их наядтангуудын эгнээнд нэгдэнэ гэж тооцоолжээ.
Эх сурвалж: The Guardian