Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас айл өрх, ААН, байгууллагын халаалтыг жил бүр зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг гүйцэтгэдэг.
Энэ зун нийт 8 багц засварын ажил төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж байгаа.
Өнөөдрөөс буюу долоодугаар сарын 22-ноосс наймдугаар сарын 2-ныг хүртэл халуун ус хязгаарлах БАЙРШИЛ:
- Төмөр замын удирдах газрын орчим,
- 2, 3, 4, 6-р бичил хороолол орчим,
- Төв гандан хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид
- Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид