Франц улсын нийслэл Парис хотод долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 3-ны өдрүүдэд зуны XXXIII олимп болно.

Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцох -60, -66, -73, -48, -52, -57кг /жин/-гийн тамирчид Парис хот руу өнөөдөр явжээ. Багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо нар багтсан.

Эмэгтэй:

  • -48 кгд Б.Баасанхүү
  • -52 кгд Л.Сосорбарам
  • -57кгд Л.Энхрийлэн
  • -78кг О.Хүслэн
  • +78кгд А.Адьяасүрэн

Эрэгтэй:

  • -60кг Э.Ариунболд
  • -66кгд Ё. Басхүү
  • -73 кгд Б.Эрдэнэбаяр
  • -100кг Б.Гончигсүрэн
  • +100 кг О.Цэцэнцэнгэл нарын тамирчин Парис-2024 олимпын наадамд хүч үзнэ.