Хүрээ цам- Даншиг наадам ирэх сарын 3,4- нд Хүй долоон худагт болно.
Даншиг (Бат-Оршил) наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин соёлын томоохон баяр наадам юм.
1911 оноос Монгол Улсын Богд хааны зарлигаар Бат-Оршил өргөх ёслолыг жил бүрийн зуны сүүл сарын сайн өдөр явуулж байжээ.
2015 оноос эхлэн Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурхан шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хүй долоон худагт Бат Оршил наадмыг сэргээн "Хүрээ цам- Даншиг наадам" нэртэй жил бүр зохион байгуулж байна.