Европын хамгийн өндөр дүүжин гүүрийг Италийн Умбрия бүсэд нээлээ. Тус гүүр нь хөндийгөөс 175 метрийн өндөрт орших бөгөөд 517 метр урттай гэнэ.
Энэхүү гүүр нь аялал жуулчлалын хоёр үзэсгэлэнт газар болох Селлано, Монтесанто тосгонуудыг холбож байгаа юм.
Гүүрний нэг талаас нөгөө талд очиход 30-45 минут зарцуулна гэж тооцоолжээ.
Селлано хотын дарга Аттилио Губбиотти “Гүүрийг Умбрияд байгуулсан нь энэ бүс нутгийг сэргээж, хүн амын тоо буурахаас сэргийлэх зорилготой” хэмээн ярьсан байна.
Гүүр байрлаж буй Зүүн Умбрия нь 2016 онд Италийн төв хэсэгт болсон хэд хэдэн газар хөдлөлтийн голомт болсон газар юм.
Улаан өндөгний баярын өдрүүдээр нээлтээ хийсэн тус гүүрээр нэг цагт дээд тал нь 90 хүн явах боломжтой бөгөөд хамгийн багадаа 120 сантиметрийн өндөртэй хүн зорчих заалттай аж.
Эх сурвалж: CNN