Хэрэв та гэнэт Facebook, Instagram хаягаа ашиглах боломжгүй болсон бол энэ зөвхөн танд тохиолдсон зүйл биш юм. 

Орон нутгийн цагаар 23 цаг орчмын үед Метагийн сүлжээ унтарч, Facebook, Instagram, Threads платформуудыг ашиглах боломжгүй болсон.  

Ямар шалтгаантай сүлжээ унтарсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч дэлхий өнцөг буланд адил асуудал тохиолдсон нь олон зуун мянган хүн цахим сүлжээн дэх доголдол мэдүүлдэг вэбсайтууд руу ижил шалтгаанаар хандсанаас илт байна. 

Тодруулбал таны хаягийг автоматаар "log out" буюу гаргаж, буцаж нэвтрэх үед алдаа зааж, орох боломжгүй болоод байв.