Реппер Дрейкийн 6 настай хүү Адонис “My Man Freestyle” дуугаараа хөгжмийн анхны уран бүтээлээ гаргажээ.
Өчигдөр /10-р сарын 15-нд/ реппер эр өөрийн хүү Адонисын дууны шинэ клипний видеогоо инстаграм хаягтаа нийтлэн "Хүү минь төрсөн өдрийн мэнд хүргэе... “My Man Freestyle” дууг хүргэж байна” гэж бичжээ.
Дууны клипэнд Адонис биеийн тамирын зааланд найзуудтайгаа сагсан бөмбөг тоглож, мөн Дрейктэй хамт хэвлэлийн бага хурал хийж буй дүр зураг гарах аж.
Адонис Дрейкийн аравдугаар сарын 6-нд гарсан "For All the Dogs" цомгийн "8AM in Charlotte" дууны клипэнд мөн тоглосон юм. Сонирхуулахад, барууны одод өөрсдийн уран бүтээлдээ хүүхдүүдээ оролцуулж тэдний хөгжмийн замналын эхлэлийг тавих дүр зураг түгээмэл болсон. Үүнд жишээ нь, Беойнсе болон түүний охин Блү Айви, Женнифер Лопез болон түүний охин Эмме Марибелийг дурдаж болно.
Дрейкийн хүү Адонисын ээж нь Францын зураач Софи Бруссо юм. Тэд гэр бүлийн болон хамтран амьдрагчийн ямар нэгэн харилцаа холбоогүй ч хүүгээ хамтын оролцоотой өсгөдөг.
Алдартнуудын тод өнгөлөг зургуудаараа алдартай Брюссо албан ёсны инстаграм хуудаснаа өөрийгөө "Орчлонгийн хамгийн агуу бяцхан хүний ээж" хэмээн тодорхойлжээ.