Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ.
 
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын Төмөр-Очирын Тулга чансааны тэргүүнд бичигдэж байна.
 
Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын ердөө гурван бөх байгаа бөгөөд 86 кг-д Б.Бат-Эрдэнэ IX, 92 кг-д Г.Ганхуяг VII байрт бичигдлээ. 
 
Чансааг гаргахдаа дараах тэмцээний оноог оруулан тооцжээ. Тодруулбал: 
 
• Дэлхийн АШТ
• Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ
• Азийн болон Пан-Америкийн наадам
• Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүд гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.