ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовын үүрэгт ажил дуусгавар болж нутаг буцаж байгаа аж. 

Азизов 2013 оны есдүгээр сарын 23-аас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдоод 2013 оны 11 дүгээр сарын 15-нд Итгэмжлэх жуух бичгээ барьсан билээ.

Ийнхүү есөн жилийн дараа тэрбээр нутаг буцаж байна. Түүний оронд Шанхай дахь ОХУ-ын Ерөнхий консулаар ажиллаж байсан эрхэм томилогдож ирнэ хэмээн эх сурвалж мэдээллээ.