“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Та бүхэн дээрх жагсаалтад орсон тээврийн хэрэгслийн мэдээллийг www.transdep.mn цахим хуудсаар шалгах боломжтой хэмээн Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.