Хөвсгөл аймгийн төвөөс хойд зүгт 270 км, Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Ар гол гэдэг газар /Ө-51°03’00.0”, У-100°00’00.0”/ 11.15-ны өдрийн 08:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс 08:30 цагт цахим шуудангаар ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ