2022 оны наймдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын иргэд визгүй зорчих орнуудын жагсаалтыг ГХЯ-наас гаргажээ. Уг жагсаалтад дурдсанаар бүх төрлийн буюу энгийн болон дипломат, албан паспорттой иргэд 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих хэлэлцээртэй байна.

Харин дипломат болон албан паспорттой иргэд 36 улс руу визгүй зорчино гэжээ. 

Визийн хөнгөлөлтийн тухайд АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгодог бол Япон улс 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгодог байна.

 Монгол улс болон Украин улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлага тавигддаг аж.

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

Дипломат паспортыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, төрийн өндөр албан тушаалтан, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан, Элчин сайд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд олгодог байна.

Албан паспортыг төрийн албаны болон төрийн захиргааны албаны албан тушаалтан, шүүгч, прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гадаадад зорчиход дагалдан явах эмч болон үйлчилгээний бусад ажилтан, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын туслах, олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүн /нисгэгч, инженер, нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч, бүхээгийн ажилтан, гадаад улсад суугаа төмөр зам, иргэний агаарын тээврийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газрын үндсэн зэрэг ажилтан эзэмших эрхтэй.

Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хугацаатай томилогдсон албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусахаас 6 сарын өмнө, гадаадад хувийн хэргээр зорчих албан тушаалтан, иргэнд, гадаадад сургалтад хамрагдах албан тушаалтанд дипломат, албан паспорт олгохыг хориглодог бөгөөд албан паспортыг зөвхөн албан ажлын шугамаар зорчиход хэрэглэх зориулалттай.

Сонирхуулахад дипломат, албан паспортын үнэ 54,000-105,000 төгрөг байдаг байна.