Монголын үндэсний олимпын хорооны арвандөрөв дэх Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тамгаа гардан авлаа. Түүнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар тамгыг гардуулан өгөв.
Энэхүү ёслолд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.
Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа эрч хүчтэй ажиллах болно гэдгийг онцлов.
МҮОХ-ны VIII чуулганы үеэр явагдсан сонгуульд Б.Баттүшиг нийт гишүүдийн 92 хувийн саналыг авч, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо