Украинд болж буй дайны улмаас Украины дөрвөн сая иргэн хөрш орнууд руу дүрвээд байна гэж НҮБ-аас мэдээллээ.
Тэдний ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа бөгөөд талаас илүү нь Польш руу гарчээ. Иргэдийг дүрвэсэн улсаар нь ангилбал:
- Польш 2 сая 337 мянга
- Румын 609 мянга
- Молдав 387 мянга
- Унгар 365 мянга
- Орос 350 мянга
- Словак 281 мянга
- Беларусь 11 мянга
Мөн зөвхөн Украин дотроо 6.5 сая хүн гэр орноо орхин нүүжээ.
Эх сурвалж: AlJazeera