Одоо үргэлжилж буй Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр олныг гайхшируулж, цочроосон сонирхолтой үйл явдал тохиолджээ.

Шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзан дээр гарсан комедиан Крис Рок үзэгчдийг хөгжөөх зорилгоор зарим хошигнол хэлэхдээ Холливүүдийн од Уилл Смитийн эхнэрийн халзарсан толгойн талаар хөндсөн юм.

Смитийн эхнэр Пинкет өвчний улмаас үс унаж, халцарснаа өмнө нь хэвлэлд ярьж байжээ.

Гэтэл удалгүй Уилл Смит тайзан дээр гарч ирээд Крис Рокийн нүүрэнд хүчтэй алгадсан байна.

Рок энэ үеэр гайхсанаа илэрхийлж, ”Wow” гэхээс өөр үг хэлээгүй юм. Дараа нь тэр “Уилл Смит намайг эвгүй байдалд орууллаа” гэж хэлсэн байна.

Суудалдаа буцаж суусан Смит “Хараал идсэн амаараа миний эхнэрийн нэрийг битгий хэл” гэж Рок руу хашхирчээ.

Зочид ихэд гайхаж энэ бүхэн хошигнол байсан эсэхэд эргэлзэв. Дараа нь Рок "Энэ бол телевизийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай үдэш байлаа" гэжээ. Олон улсын хэвлэлүүд энэ үйл явдлыг Оскарын зохион байгуулагчдын хийсэн тавилттай хэсэг байсан гэж үзэж байгаа юм.

 

Уилл Смит Оскар-2022 наадмын "Ричард хаан" киногоороо "Шилдэг эрэгтэй дүр" номинацид шилдгээр шалгарлаа.

Тэрээр "Би академиас уучлалт гуйж байна... Би нэр дэвшсэн бүх нөхдөөсөө уучлалт гуймаар байна" гэжээ. "Би яг л /өөрийн дүр Ричард Уиллиамс шиг/ галзуу аав шиг харагдаж байна. Гэхдээ хайр таныг галзуу зүйл хийхэд хүргэдэг." гэв.