Замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистан хотын Душанбе хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр багийн 24 км-ын уралдаанд 17 улсын төлөөлөл оролцсоноос Монголын дугуйчид мөнгөн медаль хүртжээ.

1991 оноос хойш тивийн тэмцээнээс медаль хүртээгүй байсан Монголын багт ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан байна.

Мөн

  • Өсвөрийн ангиллын ганцаарчилсан 24 км-ын зайд А.Даваажаргал хүрэл
  • Эмэгтэй элит ангиллын 24 км-ын зайд ОУХМ Ц.Солонго хүрэл медалийг тус тус хүртээд байгаа аж.

Эх сурвалж: Монголын дугуйн холбоо