Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган өнөөдөр /2022.03.28/ болж байна. Чуулганаар мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах, МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх, МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэхээс гадна Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, хянан шалгах зөвлөлийн гишүүдээ сонгох юм.

Энэ удаагийн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, биатлоны холбооны ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэрээ дэвшиж буй.