Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдлын мэдээг долоо хоног бүрийн пүрэв гарагт орон нутгаас хүлээн авч, баасан гарагт нэгтгэн мэдээлж байна.

Гуравдугаар сарын 24-ний байдлаар төллөвөл зохих 27.9 сая хээлтэгчийн 13.8 хувь буюу 3.8 сая нь төллөж, 3.8 сая төл хүлээн авчээ. Төл бойжилт 99.2 хувьтай байна.

Мал төллөлтийг газар зүйн бүсээр нь авч үзвэл баруун бүсэд төллөвөл зохих эх малын 24.3 хувь, хангайн бүсэд 11.0 хувь, төвийн бүсэд 14.0 хувь, зүүн бүсэд 4.8 хувьтай мал төллөсөн нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлэв.