Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллингтэй гуравдугаар сарын 24-ний өдөр цахим уулзалт хийв.
Уулзалтын үеэр талууд Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.