ОХУ-ын Засгийн газраас коронавирусийн халдварын улмаас Казахстан, Монгол улсуудтай авто замын боомтоор нэвтрэхэд тавиад байсан хязгаарлалтыг энэ сарын 30-наас эхлэн цуцлахаар болсон талаар ТАСС агентлаг мэдээллээ. Тодруулбал энэ сарын 30-наас эхлэн Монгол Улсын иргэдийг ОХУ руу авто замын боомтоор нэвтрүүлж эхэлнэ гэсэн үг.

Эргэн сануулахад өмнө нь Монгол Улсын иргэд ОХУ руу зөвхөн агаарын боомтоор шууд зорчих болон тус улстай агаарын хил нь нээлттэй улс орнуудаас зорчих, дамжин өнгөрөх боломжтой байсан юм.