Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2021 онд 489.2 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 115.9 (31.0%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 1,199.5 тэрбум төгрөг болж, 779.2 (2.9 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

ЭМД-ын сангийн шимтгэлийн орлого нэмэгдэхэд ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл 388.2 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 113.6 (41.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Энэ онд эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.5 сая хүн даатгуулсан нь өмнөх оноос 227.6 мянга (7.0%)-аар нэмэгджээ. Энэхүү өсөлтөд шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд өмнөх оноос 176.9 мянга (8.7%)- аар, шимтгэлийг нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд 55.5 мянга (5.7%)-аар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ асарч буй эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж буй ялтны ЭМД-ын шимтгэлийг улсын төсвөөс хариуцдаг.

Засгийн газраас тогтоосон 2022 оны ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ: