Засгийн газрын энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Монгол улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа.

Улсын хэмжээнд 2022 онд нийт 32 мянган иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэхээр болов. Үүнээс 32358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлнэ.

Үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлнэ.

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба