Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Иргэний үнэмлэх гэж ямар баримт бичиг болох, шинээр авахын тулд хаана хандах, бүрдүүлэх материал зэрэг мэдээллийг сурагчдад олгож байгаа юм. Мэдээлэл өгөхөөс гадна Улсын бүртгэлийн зөөврийн төхөөрөмж, киоск машиныг ашиглан шинээр захиалга авах үйлчилгээг ч үзүүлж байна. Ингэснээр 16 нас хүрч анх удаа цахим үнэмлэх авч байгаа болон дахин захиалах сурагчид заавал дүүрэг, банк орох шаардлагагүйгээр сургууль дээрээ энэ үйлчилгээг шууд авч байна. Арга хэмжээг элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэх хугацаа хүртэл долоо хоног бүрийн хоёр болон дөрөв дэх өдөр дээрх үйл ажиллагааг зохион байгуулж дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургуулиудад очиж мэдээлэл өгнө.
Сурагчид өөрсдийн сурч ойлгосон зүйлээ дүү нартаа хуваалцаж, анх удаа иргэний үнэмлэх авахад туслах болно гэсэн юм. Мөн багш нар ч иргэний үнэмлэхний хугацаа сунгалт, дахин захиалах зэрэг үйлчилгээг авах боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.