Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Тодруулбал, тус сумын Гурванбаян багийн “Дэл-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат иргэн Л гуравдугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 17-ны өдрийн 18:18 цагт онцгой байдлын байгууллагын албан хаагчид хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Л /84 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Өмнөдэлгэр сумын чиглэлд 19:40 цагт явсан бөгөөд 22:20 цагт цагт очиж хоносон байна. Ингээд гуравдугаар сарын 18-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.