70 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико аралд болж, тэргүүн титмийн эзнээр Польш улсын мисс Каролина Белавска тодорлоо.

21 настай тэрбээр загвар өмсөгчөөр ажилладаг ба Менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй.  Каролина Белавска магистрын зэргээ хамгаалсныхаа дараа докторын зэрэг горилон суралцахаар төлөвлөжээ. Усанд сэлэх, шумбах, теннис, бадминтон тоглох дуртай тэрбээр бусдад урам зориг түгээгч нэгэн байхыг эрмэлздэг аж.

  • Дэд байрт Зорилго бүхий гоо сайхан шалгаруулалтад тэргүүлсэн АНУ-ын мисс Шри Сайни
  • Гуравдугаар байрт Кот д'Ивуар улсын гоо бүсгүй Оливиа Йейс шалгарлаа. Тэрбээр Мисс модель төрөлд ялагч болсон юм.

Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн мисс"-т оролцсон А.Бөртэ-Үжин тус тэмцээний “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр шилдэг 40 оролцогчийн нэг болж, сүүлийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулсан юм.