УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сарын 15-ны 10.00 цагт эхэлнэ.
УИХ-ын Г.Занданшатар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжийг гаргалаа.
УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан.
Гуравдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэлэлцэх асуудлуудын тов дарааллыг энд дарж харна уу.