Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтот жил "Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд ахмадуудын оролцоо, манлайлал арга хэмжээ" Өвөрхангай аймагт болж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ийн дэд сайд Г.Түвдэндорж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ХААИС-ийн багш, судлаач, докторант Д.Шинэбаяр, “Жимс жимсгэний холбоо”-ны тэргүүн Д.Насанжаргал тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцож байна.