Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийх авто замын ажлуудын талаар мэдээлж байна. Нийт дөрвөн том, 22 жижиг ажил төлөвлөжээ. 413 метр урт гүүрэн байгууламж барина. Энэ ажил 2-3 жил үргэлжилнэ. Үйлдвэрчний районд газар чөлөөлөх, цахилгааны шугамыг өөрчлөх шаардлагатай. Газар чөлөөлөхөд 24.5 тэрбум төгрөг төсөвлөсөн ч газрын эзэдтэй зөвшилцөнө.