МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяагийн гаргасан асуудалтай холбоотойгоор түүний аав Г.Батбаярт Монголын Өмгөөлөгчдийн холбооноос мэдэгдэл гаргажээ.
МЭДЭГДЭЛ
Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон.
Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна.