НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнөөдөр тусгай чуулган зарлалаа. Тус чуулганаар ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай үйл ажиллагааны талаар хэлэлцэн, тогтоол гаргах төлөвтэй байна.
Ерөнхий Ассамблейн энэ тусгай чуулганд оролцох НҮБ-ын гишүүн 193 улс Украины асуудлаар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлнэ.