Канад, Австрали улс Европын холбоо, АНУ болон Их Британи улстай нэгдэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нарын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэвлэлийн хурлын үеэр "Бид Ерөнхийлөгч Путин болон харгис дайныг өдөөгчид болох Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын эсрэг хориг арга хэмжээ авна. Эдгээр хүмүүс Украин дахь сүйрэл, амиа алдагсдын гол хариуцлагыг хүлээх болно" гэж хэлжээ.
Мөн Канад улс Оросыг олон улсын мөнгөн гуйвуулгын SWIFT системээс хасах санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн "Эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс руу довтлоход тусалсан" хэмээн Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Австралийн Гадаад харилцааны сайд Мариз Пейн сэтгүүлчдэд хандаж, Путин, Лавров нарын эсрэг хоригийг дэмжихээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС