Өсвөр насны охид нэгнийгээ зодож буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагджээ.

Цагдаагийн байгууллагаас цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийхэд 2024 оны 12 дугаар сарын 03-ны Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед 14 настай үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ.

Тус аймгийн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байгааг мэдээллээ.