Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны 2, 3, 4, 5, 6 дугаар байр, хоёрдугаар хорооны 5, 6, 7, 9, 12, 13, 14 дүгээр байрны 12 орон сууцны фасадын өнгө сэргээх засварын ажил хийгдэж дуусжээ.

Тус ажлыг дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Чандмань хонгор групп” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.