Умард Солонгос улс мягмар гарагт хоёр Солонгосын хил орчмын авто болон төмөр замын зарим хэсгийг дэлбэлжээ. Үүний хариуд Өмнөдийн талаас “анхааруулах гал нээсэн” болохыг тус улсын армиас мэдээлсэн байна.
Мягмар гаргийн өдөр Өмнөдтэй холбогдох авто болон төмөр замын хойд хэсгийг дэлбэлж эхэлсэн аж.
Сөүл хот дахь Нэгдлийн яамнаас уг үйлдлийг хоёр Солонгос хоорондын өмнөх хэлэлцээрийг илт зөрчсөн үйлдэл хэмээн буруутгав.
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын арми Өмнөд Солонгостой холбогдох бүх хуурай газрын замыг хааж буйгаа мэдэгдсэн юм.
Үүнийг Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын эсрэг авч буй хариу арга хэмжээ хэмээн тайлбарласан.
1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Умард Солонгосын түрэмгийллийг таслан зогсоохын тулд АНУ 28 мянга орчим цэргээ Өмнөд Солонгост байрлуулж буй.