Балба улсын уулчин, 18 настай Нима Ринжи дэлхийн хамгийн өндөр гэгддэг 14 цэгт бүгдэд нь авирсан анхны залуу уулчин болжээ.
Олон улсын уултын болон авиралтын холбооноос далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөртэй дэлхийн хамгийн өндөр 14 цэгийг тодорхойлон гаргасан байдаг.
Тус 14 цэгт бүгдэд нь авирч чадсанаар 18 настай эр уг амжилтад хүрсэн дэлхийн хамгийн залуу уулчин болсон байна.
Тэрбээр 16 настайгаасаа эхлэн ууланд авирч эхэлсэн бөгөөд 740 өдрийн дотор хамгийн өндөр 14 цэгт авирч дуусгажээ.
Энэхүү амжилтыг өмнө нь 2019 онд мөн Балба улсын уулчин Мингма Гябу 30 насандаа тогтоож байсан юм. Дэлхийн хамгийн өндөр гэгддэг 14 цэг нь Азид буюу Гималайн нуруу, Каракорамын нуруунд байрладаг.
Эх сурвалж: ВВС