Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон талбайд “Эрүүл амьдралын экспо” есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд болно. Энэ үеэр бүх нийтийн гүйлтийн арга хэмжээг зохион байгуулна. Энэ нь олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу үеийг гүйлтийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягт уриалах замаар эрүүл тэгш хүртээмжтэй нийгмийн орчныг бүрдүүлэх зорилготой.
Өдөрлөгийн үеэр эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг дэмжих зөвлөгөө мэдээлэл, жирэмсэн болон хөхүүл, нярай, бага насны хүүхэдтэй ээжүүд, ахмад настанд зориулсан сургалт бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой. Бүх нийтийн гүйлтийг “Дүнжингарав”-Хүннүгийн зам-Улиастайн гүүр-“Дүнжингарав” гэсэн маршрутын дагуу зохион байгуулах юм байна.
Есдүгээр сарын 21-нд:
- 10:00 Иогийн нарны мөргөл
- 11:00 Жирэмсэн үеийн сэтгэл зүй
- 12:00 Өдөрлөгийн нээлт, жирэмсний иогийн дасгал
- 14:00 Нярайг бор хоолонд оруулах сургалт
- 14:20 0-3 насны хүүхдийн сэтгэл зүй
- 14:40 Kids activie
- 15:30 Хүүхдийн хооллолт
- 16:00 Хүүхдийн сэтгэл зүй, харилцааны онцлог сургалт
- 16:30 Дасгал хөдөлгөөн
- 17:00 Movie time
Есдүгээр сарын 22-нд:
- 10:00 Иогийн дасгал
- 10:40 Ахмадын хооллолт
- 11:00 Урьдчилан сэргийлэлт үзлэгийн тухай
- 11:20 Нуруу засал
- 11:50 Эрүүл тэнцвэртэй хооллолт
- 12:20 идэвхтэй дасгал хөдөлгөөн
- 12:40 Дасгал хөдөлгөөний үеийн хооллолт
- 13:00 Иогийн дасгал
- 13:40 Эрүүл амьдралын хэв маяг, хэлэлцүүлэг
- 15:30 Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээ
- 16:00 Зумба бүжиг
- 16:30 Урлагийн тоглолт