ЭМДЕГ нь даатгуулагч иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд ЭМД-тай холбоотой мэдээ мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор цаг үеийн мэдээллүүдийг шуурхай мэдээллэх, байршуулах, түгээх ажлыг тогтмол зохион байгуулдаг.
Энэ удаа ЭМДХ-ээр дамжуулан орон нутгийн лавлагаа шатлал, анхан шат, эмийн сан зэрэг ЭМБ-аар үйлчлүүлэх үед даатгуулагчийн эрх, ЭМБ-ын үүргийг сануулсан, даатгуулагчийн эрхийг зөрсөн тохиолдолд хаана хандаж, шийдвэрлүүлэх талаарх хэвлэмэл хуудсыг иргэдийн нүдэнд ил тод байршуулж, сурталчилж ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн нэгжүүд дээрх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар цувралаар хүргэж байна.
ХЭНТИЙ АЙМАГ
Хэнтий аймгийн Хэрлэн суманд ЭМДЕГ-тай гэрээ бүхий 12 эмийн сан ажилладаг бөгөөд эдгээр эмийн сангууд иргэдийг ЭМДаатгалтай холбоотой мэдээллээр хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, мэдээллийн самбарыг шинэчлэн ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.
ОРХОН АЙМАГ
Орхон аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангуудын цонх, мэдээллийн самбар, цахилгаан шат, хүлээлгийн танхим зэрэг иргэд олноор төвлөрдөг байршилд ЭМД-тай холбоотой хэвлэмэл материалыг байршууллаа.
Цаашид гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаар хуваарийн дагуу явж, ЭМД-тай холбоотой мэдээлэл иргэдэд хүрч байгаа эсэхэд хяналт тавьж, арга зүйгээр хангаж ажиллана.