ЭМДЕГ-аас Щвейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун хэмжээ бүхий эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгодог.
Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-ын төвийн болон 21 аймаг 2 дүүрэг дэх хэлтсийн албан хаагчид гэрээ бүхий эмийн сангуудад дээрх эмийн тоо ширхэг, нөөц хангалттай байгаа эсэх талаар хяналт тавин ажиллаж байна.
Хэнтий аймгийн ЭМДХ-ээс 08 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд аймгийн төвийн 13 эмийн санд ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа Новартис хөтөлбөрийн эмийн татан авалт, олголтыг шалгаж зөвлөмж өглөө.
Мөн "Новартис" компанийн албан ёсны дистрибьютерийн салбар болох МЭИК, Монос, Ази-фармын эм ханган нийлүүлэгчээс гэрээ бүхий эмийн сангуудад Новартис хөтөлбөрийн эмийг олгож түгээж байгаа байдал, эмийн сангийн татан авалтыг хяналаа.
Тус аймгийн ЭМД-ын хэлтсээс Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг 8 эмийн санд хяналт хийж, эмийн олголт, татан авалт, нөөцөд хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллалаа.