Хүн төрөлхтний эрх тэгш байдал, хамтдаа энх тайвнаар зэрэгцэн оршихын бэлгэдэл болсон “Парис-2024” зуны 17-р паралимпын наадмыг Монголд анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр Централ телевиз болон PSN хамтран шууд дамжуулна.

Паралимпын наадмын нээлтийн ёслолыг наймдугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 01:00 цагаас Централ телевизээр хүлээн авч үзнэ үү.

Энэ удаагийн паралимпын наадамд манай улсыг төлөөлж 12 тамирчин пара спортын зургаан төрөлд өрсөлдөнө. Тоглолтууд наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 8-ыг дуустал үргэлжилнэ.

Шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр “M bank”, “Netcapital Financial Group”, ивээн тэтгэгчээр “Coca-Cola Mongolia”, “APU Company” хамтрагчаар “BSB Service LLC” ажиллана.